Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тунг хийлгэхээс гадна вакцин хийлгэсэн гэрчилгээг дараах сайтаас авна.
4 жил өмнө   822
УИХ-ын чуулганы хуралдаанаар COVID-19 халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм. 
 
Тэрбээр "Дэлхийд 100 орчим вакциныг  туршиж байна. Үүнээс 11 вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Зарим вакцины гурав дахь тунгийн асуудал дэлхий нийтэд судалгаанд үндэслэн гарч ирж байгаа.Зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэнэ. AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тундаа Sputnik V хийлгэж болно. Мөн Pfizer вакцин хийлгэсэн бол Sputnik V хийлгэх гэх мэт судалгааны ажил хийж байгаа" гэв.
 
Түүнчлэн Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд Вакцины гэрчилгээгээ vis.health.gov.mn сайт болон e-mongolia.mn сайтад нэвтрэн орж авах боломжтой.
 
Харин таны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харьяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой
 
Дүүргүүдийн тандалтын албаны лавлах утас:
 
  • Баянгол дүүрэг- 70120318,
  • Баянзүрх дүүрэг- 70150056,
  • Хан-Уул дүүрэг- 70043085, 70049200,
  • Сүхбаатар дүүрэг- 70003910,
  • Сонгинохайрхан дүүрэг- 79976000,
  • Чингэлтэй дүүрэг- 70106677
AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тунг хийлгэхээс гадна вакцин хийлгэсэн гэрчилгээг дараах сайтаас авна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0