Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ.
-
Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулна.
-
Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна.
-
Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тун хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт тунгаар дархлаажуулалт хийхгүй.
-
Коронавируст халдварын эсрэг вакцинд туйлын эсрэг заалтаас бусад шалтгаанаар хамрагдаагүй иргэдэд дахин эрүүл мэндийн үзлэг хийж, дархлаажуулалтад хамруулна гэж зохицуулжээ.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Харшил, дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс гаргасан зөвлөмж, ХӨСҮТ-ийн саналыг үндэслэн “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.
Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа хийлгэнэ |
|