Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол Улс хүн амынхаа 60% -ийг Ковид19-н бүрэн вакцинжуулалтад хамруулаад байна
3 жил өмнө   472

Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа цаг үед Монгол улс ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд Ковакс хөтөлбөрт хамрагдаж нийт хүн амынхаа 20 хувийг уг хөтөлбөрийн хүрээнд дархлаажуулалт хамруулахаар тохиролцож чадсан.

Одоогоор Монгол улс зөвхөн Ковакс хөтөлбөрөөс гадна бусад орны зээл тусламж, Засгийн газрын худалдан авалтынхаа үр дүнд  нийт хүн амынхаа 53 хувийг бүрэн тунд хамруулж чадсан ч халдварын болон нас баралтын тоо өссөн хэвээр байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын мэргэжилтний хэлснээр тус байгууллага дархлаажуулалттай холбоотой ирээдүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тулд Монголын засгийн газартай нягт хамтран ажиллаж байна.

Мөн түүнээс гадна дэлхийн түвшинд үндсэн стандарт 2 дугаар тунд хамруулж байгаа хэдий ч дархлаа сэргээх бүүстер тунгийн асуудлыг ярилцах цаг хугацаа ирж байна. Үүнийг дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдэж ярилцах шаардлагатай байгаа аж.

 

Эх сурвалж: А24 агентлаг

Монгол Улс хүн амынхаа 60% -ийг Ковид19-н бүрэн вакцинжуулалтад хамруулаад байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0