Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Pfizer вакцины нэгдүгээр тунг үргэлжлүүлэн хийж эхэллээ
3 жил өмнө   490
 
Өнөөдрөөс Pfizer вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулж эхэлсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
 
Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Pfizer вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой болсон бөгөөд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа" хэмээн хэлэв.
 
Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 64.8 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 56.6 хувь нь хоёрдугаар тунг хийлгээд байна.
 
Эх сурвалж: ЭМЯ
Pfizer вакцины нэгдүгээр тунг үргэлжлүүлэн хийж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0