Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч байгааг холбогдох албаныхан мэдээллээ
Тухайлбал, Улаанбаатар хотод PCR шинжилгээнд өмнө нь эерэг эзлэх хувь 30 хувьд хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 17.6 хувьд хувьд хүрсэн. Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байна" гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.
Мөн иргэд цаашид халдварын эрч саарах эсэхэд эргэлзэж байгаа. ДЭМБ-ын судалгаагаар шинжилгээнд эерэг гарах магадлал таваас доош хувьтай байсан тохиолдолд халдварын эрсдэл буурна гэж үздэг. Тиймээс намар хичээл сургууль орохтой зэрэгцэн хүний хөдөлгөөн ихсэх учир ирэх сараас халдварын тархалт дахин нэмэгдэх хандлагатай байгааг сануулсан юм.
Түүнчлэн сүүлийн хоногуудад нийслэлд батлагдах халдварын тоо буурч, орон нутагт нэмэгдэж байгаа учраас иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлахыг анхаарууллаа.
Улаанбаатар хотод Ковид19 -ийн тархалт буурч байна |
|