Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Эрүүл мэндийн даатгалын хууль “зогссон”-оос байгууллагууд дампуурч, иргэд хохирч байна
3 жил өмнө   591
Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын хууль ихээхэн будлиан дагуулж байна. Өмнөх эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы үед УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан уг хуулиар эрүүл мэндийн байгууллагуудыг улс, хувийнх гэж ялгахгүйгээр чөлөөт өрсөлдөөнд оруулсан нь шинэлэг байв. Бүр тодруулбал, та баян, ядуу хэн байхаас үл хамаарч дуртай эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой байсан. Төлбөрийг оношноос хамаарч эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, иргэнээс төлөх, эсвэл хамтын хэлбэрээр төлөх эсэхийг төр зохицуулж өгөх ёстой юм. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай “03 дугаар тогтоол гэж гарчихаад байхад хууль нь 2021 он шувтарч байхад бүрэн хэрэгжиж эхлээгүй байх жишээтэй. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад дагалдах журмууд нь гараагүй, үндэсний зөвлөл хуралдаагүй гэсэн бүрхэг хариулт өгч байгаа юм.
 
Угтаа, журам хэмээх хүнд суртлаас болж хэчнээн эрүүл мэндийн байгууллагууд дампуурч, хэчнээн иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хохирч байгааг таашгүй.
 
Энэ онд эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөг байснаас нэг их наяд төгрөг нь ковидын санхүүжилтэд явсан мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын сангийн данс өнөө маргаашгүй улайх нь нь нэгэнт ил боллоо. Ковид-19 халдвар авсан иргэнийг эмчлэх зардал нийгэмд хамгийн их эргэлзээ, маргаан дагуулж ирсэн нь цаанаа нэг юм буйг илчлэх мэт. Товчхондоо ирээдүйд эрүүл мэнддээ хэрэглэхээр бидний цалингаасаа төлдөг мөнгийг зөвхөн “цар тахал” нэрээр үрээд дуусгах нь.
 
Бусад өвчнөөр өвдсөн иргэдэд ор олдохгүй, зарим ортой эмнэлэг, сувиллуудтай даатгалаас гэрээ байгуулахгүй өнөөдрийг хүрчээ.Иймд төр, хувийн хэвшлийн эмнэлэг, шинээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагууд, иргэд даатгуулагчдын төлөөллүүд зохион байгуулалтанд орж тэмцэхээр нэгдэж эхэлжээ.
 
Эх сурвалж: www.polit.mn
Эрүүл мэндийн даатгалын хууль “зогссон”-оос байгууллагууд дампуурч, иргэд хохирч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0