Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
БНСУ-ын профессорын баг манай улсад ажиллаж байна
3 жил өмнө   484
Дэлхий дахинд тархсан коронавируст /КОВИД-19/  халдвар буурахгүй байгаагаас эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал ихээр нэмэгдсэнээс гадна гадаад орнууд хилээ хаасан байдалтай байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамрагдан мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх боломж хаагдсан байна.
 
Иймд эмнэлгийн мэргэжилтний тасралгүй суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх  хэрэгцээг хангахын тулд, эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулахгүйгээр туршлага солилцон, мэргэжлийн сургалт зохион байгуулахаар ЭМХТ-өөс БНСУ-аас профессорын багийг эх орондоо урьжээ.
 
Зочин профессорын баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ба 5 хоногийн хугацаанд төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудад танхим, цахим хосолсон сургалтуудыг орохоор төлөвлөж байна.
 
Түүнчлэн туршлагаа хуваалцан, ажлын байрны эмнэл зүйн сургалтууд зохион байгуулж, эмчилгээ, оношилгоо хийх юм.
 
2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр профессор Ким Сан Хён, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нартай хамтран  ходоодны мэс засалд амжилттай оролцлоо.
 
Харин маргааш буюу 10 дугаар сарын 30-ны Бямба гарагт Коронавируст (Ковид-19) халдварын үеийн батлагдсан тохиолдолд үзүүлэх эх нярайн  тусламж , үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Коронавируст (КОВИД-19)-ын халдварын үеийн эх нярайн тусламж үйлчилгээ” сэдэвт цахим сургалтыг профессор Хан Вүн Хо, Чой Гү Ёон нар зохион байгуулах гэж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
БНСУ-ын профессорын баг манай улсад ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0