Сүхбаатар аймгийн Наран сумын нэгэн иргэн мориноос хүчтэй унасны улмаас тархиндаа суурь ясны гэмтэл авчээ. Өвчтөнг эмч нар машинаар тээвэрлэх боломжгүй гэж үзсэн тул ар гэрийнхэн нь нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг Онцгой байдлын ерөнхий газарт тавьсан байна.
Хүсэлтийн дагуу Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргийг өчигдөр Улаанбаатар хотоос хөөргөн 43 настай эрэгтэйг тээвэрлэн авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн аж.
Биеийн байдал хүнд 43 настай эрэгтэйг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ |
|