Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
С.Энхболд: Иргэдийн дийлэнх нь ходоодны үрэвсэлтэй байна
3 жил өмнө   625
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзан мэдээлэл өгчээ.
 
Тэрээр "Засгийн газрын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхлүүлсэн. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд улсын хэмжээнд 18 мянган хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдаад буй. Бид долоо хоног бүр ерөнхий мэдээллийг тоймлон нэгтгэж байна. Эхний байдлаар иргэдийн дийлэнх нь ходоодны үрэвсэлтэй байна гэж тогтоогдсон. Мөн бага насны хүүхдийн шинжилгээнээс гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдсан. Энэ нь эрт илрүүлгийн үеэр оношлогдсон бөгөөд цааш нарийн шинжилгээ хийсний дараа тус онош баталгаажна. Мөн 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгийн зардал гаргаж үзлэг хийгээгүй. Бид 18-аас дээш насны дөрвөн багцад 60,000-150,000 төгрөгийн багцын шинжилгээ хийж байгаа. Харин 0-17 насны хүүхдэд тухайн оршин суугаа дүүрэг болон аймгийнх нь анхан шатны байгууллага үнэ төлбөргүй үзлэгт хамруулна. Нэг иргэний даатгалын тарифаар анхан шатны байгууллагууд санхүүждэг. Үүнд тулгуурлаж, 0-17 насны хүүхдүүдийн шинжилгээг хийж байгаа гэсэн үг" гэлээ.
С.Энхболд: Иргэдийн дийлэнх нь ходоодны үрэвсэлтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0