Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ.
Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу болон төвийн бүсийн иргэд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг авах бөгөөд хэвтэн эмчлүүлэх орны тоо 800-гаар нэмэгдэж байна.
Эрүүл мэндийн төвийн шинэ блокт 10 ортой яаралтай тусламж, мэдрэлийн эмгэг судлал, дотрын эмгэг судлалын тасаг, 25 ортой ерөнхий мэс заслын тасаг нээгдэж мухар олгой, цөсний хүүдий авах, эвэрхий засах зэрэг 20 гаруй мэс заслыг хийж үйлчлэх аж.
Эмнэлгийн өргөтгөл зориулалтын цахилгаан шат болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орлоо |
|