Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
55 хүнд донорын элэг, бөөр шилжүүлэн суулгажээ
2 жил өмнө   394
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхий эрүүл мэндийн байгууллага болон Донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулжээ.
 
Гэрээ байгуулснаар амьгүй донор буюу тархины үхжилттэй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээний хүрээнд хамтран ажиллах, тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна.
 
Энэ онд УНТЭ, УХТЭ, УГТЭ, АСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дарханы нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулжээ.
 
Цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар ажиллаж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
 
2019 онд УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Тархины үхэлтэй 225 боломжит донор илрүүлэн, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж, 55 хүний амийг аварсан байна.
 
Мөн 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлжээ.
55 хүнд донорын элэг, бөөр шилжүүлэн суулгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0