Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо
2 жил өмнө   1278
 
Дэлхийн улс орнууд электрон тамхийг янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах үндэсний стратегийн нэг хэсэг болгон тусгайлан хууль баталж эхэлжээ. 
 
Тухайн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо.
 
Электрон тамхи нь өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах, хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд амьсгалын замын бүхий л өвчнийг үүсгэдэг.
 
Өмнөговь аймгийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарснаар өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн хорт хэрэглээг багасгаж эрүүл мэндийг нь хамгаалахад дэмжлэг болж байгаагаараа ач холбогдолтой.   
 
Засаг даргын захирамжид заасан хугацаанаас хойш электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалддаг аж ахуйн нэгж байгууллагууд дахин худалдан борлуулахгүй байхыг анхааруулжээ. 
 
Электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0