Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг оношлогоог өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн зохион байгуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 1090050 хүн тус үзлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 622024 буюу 57.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 468026 буюу 42.9 хувь нь 18-аас дээш насныхан байгаа юм. Байршлаар нь авч үзвэл, 551367 буюу 50.6 хувь нь нийслэлд, 538 683 буюу 49.4 хувь нь орон нутагт хамрагдсан байна.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар насанд хүрсэн хүн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдах үүрэгтэй байдаг. Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн хүн бүр урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм. Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгдэж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт системд хандан регистрын дугаараа шалгах, регистрын дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой.
Эрт илрүүлэгт нэг сая гаруй хүн хамрагджээ |
|