Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль барина
6 жил өмнө   715

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, зарим цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 7 сургууль барихаар төлөвлөөд байгаа аж. Буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай өнөөдөр хотын дарга танилцав. Сургуулийн барилгыг Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд барьж байгаа юм.

Барилгын ажлыг “CHINA AID” компани гүйцэтгэж байгаа юм. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж байгаа аж.

“Сургуулийн барилгыг ирэх оны есдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой. Барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Суурийн ажлаа хийгээд явж байна. Барилгын ажил 20 хувьтай байна. Хөрөнгө мөнгөний асуудал гарахгүй бол хугацаа алдахгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой” хэмээн туслан гүйцэтгэгч компанийн талбайн инженер Д.Батдорж ярив.  гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль барина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0