Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын ажилтай танилцлаа
6 жил өмнө   728

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх  дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй энэхүү эмнэлэг, сургалтын цогцолбор 2020 он гэхэд бүрэн ашиглалтад орох юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нар өнөөдөр уг эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцаж, Японы талын гүйцэтгэгч компани “Конта констракшн”-ын удирдлагатай уулзаж, санал бодлыг нь сонсов. Эмнэлэг, сургууль, номын сан, оюутны дотуур байр бүхий иж бүрэн цогцолбороос эхний ээлжинд эмнэлэг, сургуулийн барилгууд баригдаж байгаа аж.

Энд баригдах эмнэлгийн амбулаториор өдөрт 600, жилд 180 гаруй мянган хүн үйлчлүүлж, 4300 орчим хүн  хэвтэн эмчлүүлэх бөгөөд ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэх хүчин чадалтай юм байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай улсын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус болж байгаагаараа онцлог юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Энэүү эмнэлэг, сургалтын цогцолборыг барьж байгуулах төсөл эхлээд гурван жил болж байна. 104 хүний ортой амбулаторитой, бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийж өвчнийг нь эмчлэн анагаах хүчин чадалтай, орчин үеийн өндөр технологийн шийдэлтэй, вакуумжуулсан иж бүрэн дөрвөн хагалгааны өрөөтэй, мөн хамгийн их эрэлттэй байдаг IMRI аппараттай япон стандарттай эмнэлгийг бид ашиглалтад оруулан хүлээж авахад бага хугацаа үлдээд байна. Барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах нэг хэрэг. Хамгийн гол нь өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал. Энэ талаар “Жайка” байгууллага дэмжлэг үзүүлж энэ эмнэлэгт суурилуулах орчин үеийн өндөр шийдэлтэй техник тоног төхөөрөмдээр ажиллах эмч нарыг бэлтгэх талаар судалгаа хийж байна. Ямар мэргэжлийн эмч нарыг ямар хугацаагаар сургаж дадлагажуулах вэ гэх мэт асуудлыг одоо ярьж байна. Ингээд  2019 он гарангуут эмч нарыг сургах ажлыг эхэлнэ” гэлээ.

 

Эх сурвалж: БШУСЯ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын ажилтай танилцлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [202.21.117.178] 6 жил өмнө
    Янзын усргууль боллох нь ээ