Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ц.Цогзолмаа сайд арга зүйчдэд шаардлага тавьсан уу, ажлаас халах чиглэл өгсөн үү
6 жил өмнө   1281

Тендерийн мөнгөнөөс хэмнэж чадахгүй бол гаргалгаа ч үгүй хоцрох нь

Энэ жил хур бороо элбэг байснаас үер усны аюулаас үүдэх гамшиг ч их байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр цэцэрлэг, Дорноговь аймгийн Айраг сумын 2015 онд ашиглалтад орсон барилга чанаргүй байсан учир үерийг давж чадалгүй дээвэр нь нурж, хичээл эхлэх бололцоогүй болсон. Одоогоор БШУСЯ-наас орон нутгийн удирдлагуудтай холбогдож, чиглэл өгсөн тухай тус яамнаас мэдээлсэн. Мөн Баян-Өлгийд болсон үертэй холбоотойгоор зарим сургууль, цэцэрлэгт ч асуудал ундарсаар. Тун удахгүй өвөл хаяанд ирж, өвөлжилтийн бэлтгэл гээд хүн бүрийн амны зугаа нь энэ сэдэв болно. Өвлөөс урьтаж дээрх асуудлуудыг хэрхэн шийдэх бол гэсэн хүлээлт их бий.  Салбарын сайдын хэлснээр  2 тэрбум гаруй төгрөг хэрэгтэй аж. Тодруулбал тус орон нутгийн захиргаа болон цэцэрлэг сургуулийн эрхлэгчдийн явуулсан санал дээр үндэслэн ийм дүгнэлтэд хүрчээ. Мөн нурж сүйдсэн цэцэрлэг сургуулийн барилгын ажлийг эхлүүлэх компанийн сонгон шалгаруулалт эхэлсэн байгаа гэдгийг БШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэллээ. Басхүү тендерийг хамгийн бага үнийн саналаар шалгаруулж, оны сүүлээр түүнээс хэмнэгдсэн мөнгө гарвал бусад асуудлыг шийднэ гэсэн гаргалгаатай аж. Гаргалгаатай гэхээр яг ч шийдчихсэн юм алга гэж ойлгоно. Нөгөөтэйгүүр мөнгө хэмнэж чадахгүй бол гаргалгаа ч үгүй хоцрох нь.

                                                                                                     

Ц.Цогзолмаа сайд арга зүйчдэд шаардлага тавьсан уу, ажлаас халах чиглэл өгсөн үү

БШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөртэй нь босож мэндлээгүй гэсэн үндэслэлээр 4 багшийг ажлаас нь халсан гэх мэдээлэл халуун сэдэв болоод байгаа. Харин салбарын сайд хатагтай өөрийн эрх мэдлийн хүрээнд шаардлага тавьснаас биш халсан асуудал байхгүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Тодруулбал, цаг ашиглалт, ажлын байрны хариуцлага, ёс зүйг чанд баримтлахыг аргазүйч нарт сануулж, шаардлага тавьсан гэнэ.

 

Монгол, Туркийн хамтарсан сургуулиудыг ЗГ авах бүрэн боломжтой гэв

Мөн тус яамны анхаарлын төвд хамаарах зүйл бол Монгол, Турк сургуулийн сурагчид яах бол гэдэг асуудал. Вейсэл Акчайтай холбогдох хэрэг чих дэлсэж эхэлснээс хойш л монгол сурагчдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн.

Уг асуудлаар  Монгол Улсын Засгийн газраас албан ёсны байр сууриа илэрхийлээгүй ч салбарын сайд Ц.Цогзолмаа энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгвөл сургалтыг тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой” гэжээ. Өөрөөр хэлбэл Дэлхийн улс орнууд дахь ижил төстэй сургуулиудаа Турк улс тухайн улсад нь хүлээлгээд өгчихсөн цөөнгүй тохиолдол байдаг аж. Хэрэв жишгээрээ явбал асуудал сунжрахгүй бололтой.

 

 

Ц.ОРГИЛ

 

 

Ц.Цогзолмаа сайд арга зүйчдэд шаардлага тавьсан уу, ажлаас халах чиглэл өгсөн үү
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0