Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Батлан хамгаалах яамны харьяа цэцэрлэг шинэ хичээлийн жилд ашиглалтад орно
6 жил өмнө   1019

БХЯ-ны харъяа аж ахуйн нэгж, байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчдынхаа ажиллах нөхцөл, тав тухыг алдагдуулахгүй байх үүднээс ажилчдын хүүхдүүдэд зориулсан “Цоглог” цэцэрлэгийг байгуулсан байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, анги танхим, орчныг камержуулсан, гадна талдаа эко орчныг бүрдүүлсэн тоглоомын талбай, бүх төрлийн тоглоомоор хангасан, бүх өрөө тасалгаанд агаар шүүгч байрлуулсан байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас нийгмийн хариуцлагаа дээдлэн байгуулсан тус цэцэрлэг 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Түүнчлэн “Цоглог” цэцэрлэг хичээлийн шинэ жил эхлэхэд нээлтэй хийхээр төлөвлөөд байна. Урьд нь оффисын зориулалтаар ашиглаж байсан барилгад мэргэжлийн байгууллагаар зураг, төсөв гаргуулж, Барилгын хөгжлийн төвийн экспертизээр батлуулан, зориулалтыг нь өөрчлөн цэцэрлэг болгон засварлаж, тохижуулжээ.

БХЯ-ны харьяа мэргэжлийн олон байгууллага бий. Энэ байгууллагуудын оролцоотойгоор хүүхдүүдэд нэмэлтээр морин хуур, төгөлдөр хуур, шатар, даам зэрэг төрлүүдээр урлаг, спортын дугуйлан хичээллүүлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Оюун ухааны академийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар ярилцаж, тэндээс багш нар урьж хичээл оруулах төлөвлөж буй юм байна.

 

Батлан хамгаалах яамны харьяа цэцэрлэг шинэ хичээлийн жилд ашиглалтад орно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0