Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Б.Баярсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилжээ
6 жил өмнө   653

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд  эргүүлэн томилсон байна.

Б.Баярсайханыг өмнөх Засгийн газрын үед буюу 2017 оны долоодугаар сард салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн билээ.

Харин энэ шийдвэрийг тэрбээр хууль бус гэж үзэн шүүхэд хандсаны дараа бүх шатны шүүх Засгийн газар ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэж тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргасан байна.

 

Ц.ОРГИЛ

Б.Баярсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0