Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Эх хэлний өдөр”-ийг угтан эрдэмтэд лекц уншина
6 жил өмнө   673

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан юм.

Зарлигт дурдсанчлан “Эх хэлний өдөр”-ийг угтаж, эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ, мэдээлэл зэргийг нэвтрүүлэх, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулах ёстой юм.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 241 сургуулийн 500 орчим монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш нарт зориулсан “Эх хэлний өдөр”-2018 лекцийг 2018 оны наймдугаар сарын 29-ны өдрийн 9-12 цагийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн Урлагийн танхимд зохион байгуулахаар болов.

Уг арга хэмжээний зорилго нь монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, монгол хэл соёлоо хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд хэлний боловсрол олгох зорилготой юм.

Лекцэнд:

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам “Даяаршлын эрин үед Монгол хэлээ хэрхэн хадгалж хамгаалах вэ?” сэдвээр,

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян “Монгол хэлний дархлаа, үнэ цэн” сэдвээр,

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд “Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй вэ?” сэдвээр тус тус лекц уншиж ярилцана.

Доорх линкээр орж зарлигтай танилцана уу

https://president.mn/866/

 

“Эх хэлний өдөр”-ийг угтан эрдэмтэд лекц уншина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0