Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ирээдүйн хууль сахиулагчид эр цэргийн тангаргаа өргөлөө
6 жил өмнө   620
Цэргийн болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Хууль сахиулахын их сургуулийн шинэхэн элсэгчид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтаа дуусгаж, өнөөдөр эр цэргийн тангаргаа өргөлөө.
 
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, БСШУС-ын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, Хууль зүйн яамны төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
 
Мөн сонсогчдын ар гэрийнхэн ёслолын ажиллагааг үзэж сонирхохоор ирсэн байлаа.  Ийнхүү өчигдөрхөн суралцагчид байсан залуус тангараг өргөснөөр мөр дэс зүүх эрх нь нээгдэж, сонсогч болсноор суралцах эрх нээгдэж байгаа юм.
 
Ирээдүйн ур чадвартай мэргэшсэн, зөв дадлагатай хууль сахиулагч болох нь эх орныхоо өмнө тангараг өргөж буй залуусын үүрэг. Үүнийгээ ч ухамсарласан шинэхэн сонсогчид нэр төртэйгөөр суралцаж, хууль сахиулах ажилд тасралтгүй суралцаж, мэргэжилтэй чадварлаг болосон хүчин болно гэдгээ хэлж байлаа.  
 
Эх сурвалж: БШУСЯ
Ирээдүйн хууль сахиулагчид эр цэргийн тангаргаа өргөлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0