Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Тарагт сум 100 хүүхдийн дотуур байртай боллоо
6 жил өмнө   1607
Өвөрхангай аймгийн Тарагт сумын ерөнхий боловсролын сургууль орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог, дулаан  100 хүүхдийн багтаамжтай дотуур байртай боллоо. Тус сургуулийн хуучин дотуур байр 1973 онд баригдсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас  сурагчдын эрүүл аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдэг дүгнэлтийг 2012 онд гаргасан байдаг. Гэвч нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж шинэ дотуур байр барих санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй байсан юм.
 
         Аймгаас сонгогдсон гишүүн анхаарал тавьж, дотуур байрны санхүүжилтийг улсын төсөвт суулгаж өгснөөр  ийнхүү 46 жилийн дараа сурагчид  орчин үеийн тохилог шинэ байранд сурч, амьдрах нөхцөл боломж бүрдлээ. 
             
Энэхүү бүтээн  байгуулалтыг “Нутгийн буян” компани барьж гүйцэтгэсэн юм байна.  Өрөөний тохижилтонд нутгийн иргэд, эцэг эхчүүд, сурагчид гар бие оролцсон юм байна. 
Ц.ОРГИЛ
 
Тарагт сум 100 хүүхдийн дотуур байртай боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0