Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"ЭЕШ-ыг зургаадугаар сарын 12-15-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн"
5 жил өмнө   611
Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл онлайнаар явагдаж байгаа учраас 24 цагийн турш хаанаас ч бүртгүүлэх боломжтой юм.
 
Харин "Хөл хорио тогтоосон энэ үед тухайн сургуулийн удирдлагууд ЭЕШ өгөх хүүхдүүдэд бүртгэлтэй холбоотой мэдээллийг онлайнаар мэдээ, мэдээлэл өгөх ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй" гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
 
Мөн тэрбээр "Шалгуулагчид өөрсдөө Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсаас мэдээлэл авах боломж нээлттэй. Шалгуулагчид ЭЕШ-даа бүртгүүлснээс хойш тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаж Боловсролын үнэлгээний төвийн сайтаас шалгалтын байр, суудлын хуваариа хэвлэж авч болно.
 
Бид Элсэлтийн ерөнхий шалгалтыг урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 12-15-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Харин зургаадугаар сарын 19-нөөс батламж хуудсыг 2-3 хоногт багтаан тарааж дуусах ажиллагааг зохион байгуулна.
 
Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуульд суралцаж буй сурагчид онлайнаар бүртгүүлэхээс гадна эрүүл мэндийн шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх хэрэгтэй.
 
Ингэснээр тухайн хүүхдийн бэрхшээлд тохируулсан сургалтын орчин тоног төхөөрөмжийг тусгайлан бэлдсэн анги танхимд шалгалт өгөх боломжоо бүрдүүлнэ" гэлээ.
 
Ц.ОРГИЛ
"ЭЕШ-ыг зургаадугаар сарын 12-15-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0