Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа
6 жил өмнө   846
СУИС-ийн хамтын ажиллагаатай БНСУ-ын Урлагийн Үндэсний Их Сургуулиас /KNUA- Korean National University of Arts/ жил бүр зарладаг AMFEK буюу Art Major Faculty ‘Explore K-Arts’(hereafter, AMFEK) тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна.
 
Энэ тэтгэлэг нь мэргэжлийн уран бүтээлч, судлаач, урлагийг боловсрол олгогч зэргээр дамжуулан Соёл, урлагийн сүлжээ, хамтын ажиллагааг сурталчилах зорилготой. Оюутнууд мөн бусад улсын олон соёлын төрөл зүйлээс суралцах, өөрсдийн соёлыг сурталчилах боломжийг олгодог.
 
ХАМРАГДАХ САЛБАР:
 
Хөгжим
Бүжиг
Дүрслэх урлаг
Драм, Кино/телевиз/мультимедиа
Солонгос үндэсний урлаг
ХАМРАГДАХ БҮС НУТАГ:
 
Ази, Африка, Латин Америкийн улсууд
 
Хугацаа: 2018 оны VI-XI сар
 
Шаардлага: Англи хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх
 
ТЭТГЭЛЭГ:
 
Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд онгоцны зардал, байр, сарын 900,000 воны тэтгэлэг зэргийг AMFEK хөтөлбөрөөс хариуцах болно.
 
Материал авах сүүлийн хугацаа: 2018.04.20
 
Дэлгэрэнгүй мэдээллийг eng.karts.ac.kr сайтнаас авна уу
 
Эх сурвалж: СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0