Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Оросын холбооны улсын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр суралцуулна
5 жил өмнө   641
ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
 
Шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн олон улс оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх  зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 7 дахь заалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулж шалгалтыг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгуулна.
 
Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
 
 
 
Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно:
 
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:
 
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг
 
Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ/;
Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
Эссэ бичих /Доор дурдагдсан  5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
 
2.2.ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
 
Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ /;
Суралцаж буй сургуулийн албан бичиг;
Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Сурч байгаа дүнгийн хуулбар/голч дүнтэй/;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Гадаад паспортын хуулбар;
Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
Эссэ /Доор дурдагдсан  5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
 
2.3.Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ/;
Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
Эссэ /Доор дурдагдсан  5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
Эссэ бичих сэдэв, тайлбар:
 
Шалгалтад бүртгүүлэх иргэд дараахь сэдвүүдээс өөрийн суралцах чиглэлийн сэдвийг сонгож, 500 хүртэлх үгтэй эссэ бичиж, цахим өргөдөл, холбогдох баримт бичгийн хамт ирүүлнэ.
 
Монгол-Оросын дипломат харилцааны чиглэлээрх сэдэв 1;
Монгол-Оросын дипломат харилцааны чиглэлээрх сэдэв 2;
Нефть, газын чиглэлээрх сэдэв 1;
Нефть, газын чиглэлээрх сэдэв 2;
Ерөнхий сэдэв.
 
Гурав. Бүртгэл
 
Шалгалтад оролцох иргэд 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн /Даваа гараг/ 09.00 цагаас 3 дугаар сарын 20-ны өдрийн /Баасан гараг/ 12.00 цаг хүртэл   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны https://scholarship.esis.edu.m... цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.
 
Цахим өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг цаасны тохиргоо А4, PDF файл /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
 
Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга хэсэгт “ОХУ, Роснефтийн тэтгэлэг” гэж бичнэ.
 
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)
 
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 09.00-12.00 цагт 7577-8080 дугаар утасаар холбогдож авах боломжтой.
 
 
 
Дөрөв. Сонгон шалгаруулалт
 
 
 
Сонгон шалгаруулалтыг дараахь 3 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд:
 
  
 
Баримт бичгийн бүрдүүлэлт – Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, сурлагын дүнгийн жагсаалт дахь орос хэл, нийгмийн ухаан, химийн хичээлийн дүн, голч оноог харгалзан үнэлнэ;
Эссэ бичих – Сонгосон сэдвийн хүрээнд утга, санаа, найруулга зүйг оновчтой бүрэн илэрхийлсэн эсэх, зөв бичих дүрмийн алдаа гаргаагүй эсэх зэргийг харгалзан үнэлнэ;
Ярилцлагын шалгалт – Сонгон авсан сэдвээр бичсэн эссэний утга, агуулгыг ойлгомжтой, бүрэн илэрхийлж буй эсэх, комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулж буй эсэх, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар зэргийг үнэлнэ.
Шалгалтын нийлбэр оноог 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яамны http://www.mfa.gov.mn/ цахим хуудсанд байршуулна. Нэрсийн жагсаалтад дурдагдсан эхний 10 иргэнийг шалгалтад тэнцсэнд тооцож, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд 5, М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд 5 оюутан тус бүр элсүүлэх асуудлаар урьдчилсан шийдвэр гаргана.
 
Тав. Шалгалтын дүнг баталгаажуулах ярилцлага
 
Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ болон Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс шалгалтын дүнг баталгаажуулах ярилцлагыг зохион байгуулах бөгөөд шалгалтад тэнцсэн иргэд эдгээр байгууллагаас товлосон хугацаанд өөрийн биеэр РЦНК-ийн байранд ирж, ярилцлагад орно.
 
Ярилцлагын тодорхой хугацааг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ, РЦНК-тай тохиролцож, шалгалтад тэнцсэн иргэдэд жич мэдэгдэнэ.
 
Зургаа. Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, хариуцлага
 
            Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.
 
­
 
Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй. Түүнчлэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол шалгалтаас хасна.
 
Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51-267131, Гадаад харилцааны яамны +51-261832, +51-262184 утсаар авч болно.
 
ЭХ СУРВАЛЖ: БСШУЯ
Оросын холбооны улсын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр суралцуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0