Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа
5 жил өмнө   35699
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр "192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Дэлхий нийтэд 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна.
 
Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
 
 
Долдугаар сарын 8, 9-нд их, дээд сургуулийн элсэлтийг цахимаар явуулах нь хэвээр байгаа. Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг. Уг шалгалтад босго оноогоо авсан хүүхэд ЭЕШ өгдөг байсан. Харин энэ жил уг шалгалтыг алгасаж, бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байна. Есдүгээр анги төгсөж буй хүүхдүүд "Улаан шугам"-д жагсахгүй. Бүгд аравдугаар ангидаа дэвшинэ" гэлээ. Түүнчлэн дараах шийдвэрүүдийг танилцуулсан юм.
 

Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ.

Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ.

Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй" гэсэн юм.

Б.Сайханзаяа

Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [66.181.161.79] 5 жил өмнө
    Их дээд сургуулийн төлбөрийг яах юм бээ