Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Их дээд сургуулийн төгсөлтийг 6 сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
5 жил өмнө   19790

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл хийж байна. 

Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор салбарын сайдын тушаал гарсан.

Уг тушаалд:

  • Их, дээд сургууль, коллежтэй холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоож байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн жишиг.
  • 2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна. 
  • Төгсөлттэй холбоотой хонхны баярыг олноор цугларч тэмдэглэж болохгүй. Их, дээд сургуулиуд өөрсдийн төгсөгчидтэй холбоотой тэмдэглэлт, баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлсэн. 
  • Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламж үзүүлдэг оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд Сургалтын төрийн сангаас 8,460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламж олгоно. Гэхдээ мөнгөн тусламж нь сангаас орж ирээгүй гэдгээр тухайн оюутныг шалгалтад оруулахгүй байж болохгүй. Төрийн сангаас мөнгө нь удахгүй орно. Эдгээр оюутныг шалгалтад заавал хамруулна. 
  • Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.  
Ерөнхий боловсролын сургууль
  • 2020 онд зохион байгуулах бүх төрлийн олимпиад, уралдааныг цуцалж байна. Тиймээс ирэх намар ч ямар нэгэн уралдаан олимпиад болохгүй. Ирэх намар теле хичээлээ бататгах хүүхдүүдийнхээ хоцрогдлыг арилгахад анхаарна.ЕБС-ийн 9, 12 дугаар анги төгсгөгчдөд боловсролын баримт бичгүүд болох гэрчилгээг олгодог. Үүнийг зургаадугаар сарын 7-ны дотор олго гэж боловсролын газруудад үүрэг болгож байгаа. 

 

ЕБС-ийн сурагчдыг 100 хувь анги дэвшүүл, хүүхдүүдийг хохироож болохгүй гэдэг чиглэл өгч байгаа. Шалгалт авахгүй. Жилийн эцсийн дүн гаргахад хагас жилийн үнэлгээг гол болгоно. Үүн дээр теле болон цахим хичээл судалсан багшийн өгсөн үнэлгээний оноог харгалзан хоёрдугаар улирлын дүнгээс бууруулж болохгүйгээр тооцно.

 
  • Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх,
  • Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулт мөнгө хураахгүй. Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Мөн зуны сургалтуудыг зогсоож байгаа.

 

 

Их дээд сургуулийн төгсөлтийг 6 сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0