Өнөөдөр Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дахь өдөр тохиож байна. ЮНЕСКО-гоос анх 1994 онд 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан билээ.
Харин нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчилсөн юм.
Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж салбарын яам үзжээ. Энэхүү баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг аж.
Ц.Оргил
Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр |
|