Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Таван сургуулийн зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гарчээ
4 жил өмнө   616
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий 12 их, дээд сургуульд салбар яамнаас шалгалт хийж, хаахаар болсон талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Их, дээд сургуулиудын сургалтын чанар, багшийн чадвар, элсэгчдийн тоо, хичээлийн хөтөлбөрийг шалгах зорилгоор 12 сургуулийг сонгон авч, шалгалт хийж байна. Тухайн 12 сургуулийг хаахын төлөө хийсэн шалгалт биш гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Шалгалтын дүн эхнээсээ гарч, зарим сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, бэлтгэж буй мэргэжлүүдээс нь цөөлөх, мөн хугацаатай үүрэг даалгавар өгөх зэрэг дүгнэлтүүд эхнээсээ гарсан.
Одоогоор таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гарсан. Тушаал нь хараахан гараагүй байна. Цуцлах эцсийн шийдвэрийг гаргахдаа тухайн сургуулиудын нэрийг олон нийтэд зарлахгүй. Сургалтын үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд суралцагчдыг өөр сургуульд шилжүүлэх, эсвэл өвлийн төгсөлтийн дараа тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудал ч яригддаг” гэлээ.
Нэр бүхий таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах гол нөхцөл нь мэргэжил тус бүрээр оюутнууд суралцдаг эсэх, хоёрт багш нарын  нөөц, гуравт төгсссөн оюутнууд нь ажлын байраар хангагдаж байгаа эсэх, дөрөвт хөтөлбөрийн магадлалын итгэмжлэл гэсэн шалгууруудыг хангаагүй явдал аж.
 
Цаашид сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг арилгах чиглэлд ажиллана гэдгийг салбарын сайд нь онцоллоо.
Таван сургуулийн зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0