Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийг дараах сайтаар бүртгэнэ
3 жил өмнө   472
ЕБС-ын нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн цахим бүртгэлд  нэгдүгээр ангид элсэн орох 6800 хүүхэд бүртгүүлж, тэдний цахим бүртгэлийг эцэг, эхчүүд нь баталгаажуулаад байгааг Боловсролын мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
 
Цахим бүртгэлийн баталгаажуулалтыг эцэг эхчүүд www.parent.edu.mn үндсэн системд хандан элсэлтийн бүртгэлийн шалгах гэсэн цонх руу орж хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийж хандах юм байна. Ингэснээр хүүхдийн талаарх хаягжилт болон хамран суралцах тойргийн хүрээний элсэн орох сургууль зэрэг бүх мэдээлэл гарч ирэн баталгаажих аж. 
 
Цахим бүртгэлийн системд хүүхдээ баталгаажуулж бүртгүүлэхэд явцад тухайн өрхийн шилжих хөдөлгөөний шинэчилсэн бүртгэл харагдахгүй байна гэсэн асуултыг иргэд их тавьж энэ талын гомдол санал их гарч байгаа аж. Энэ нь ЕБС-ийн элсэлтийн бүртгэлтэй давхцан шилжилт хөдөлгөөн хийсэнтэй холбоотой учир иргэдийг шилжилт хийсний дараах өдрөөсөө эхлэн цахим бүртгэлд дахин хандахыг зөвлөн сануулж байна. 
 
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэн суралцах юм. 
Нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийг дараах сайтаар бүртгэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0