Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Үдийн хоол”-ыг бэлтгэхэд дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжинэ
3 жил өмнө   503
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд “Үдийн хоол”-ны үйлдвэрлэлд 3100 тн мах, махан бүтээгдэхүүн, 6900 тн сүү, сүүн бүтээгдэхүүн, 5800 тн гурил, будаа, үр тарианы бүтээгдэхүүн, 5800 тн төмс, хүнсний ногоо, 3500 тн жимс, жимсгэнэ шаардлагатай тооцоолол гарчээ.
 
ХХААХҮ-ийн сайд орон нутгийн сургуулийн хүнсний хангамжид тухайн орон нутагт үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд тусгажээ. Мөн холбогдох чиг үүргийн хүрээнд малын болон газар тариалангийн бүтээгдэхүүнд гарал үүслийн, мал эмнэлгийн гэрчилгээ олгож байна.
 
ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталж, үдийн хоолны үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, стандартын шаардлагыг мөрдүүлж байгаа.
 
“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль болон дээрх тушаалаар орон нутгийн, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх зарчим баримтлахаар заасан нь дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжин, стандартын шаардлага хангасан хүнсний сүлжээ, тогтвортой ажлын байрыг нэмэхэд хувь нэмэр оруулах аж.
 
9 сарын нэгэнд бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэхээр болсон. Тодруулбал, Засгийн газраас нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэх шийдвэр гаргасан. Энэ оны хичээлийн жилд 839 сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 381 448 сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдана. 
“Үдийн хоол”-ыг бэлтгэхэд дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжинэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0