Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Оросын боловсролын үзэсгэлэн энэ сарын 20-ноос цахимаар эхэлнэ
3 жил өмнө   361
ОХУ-ын Засгийн газраас зарладаг бакалавр, магистр, доктор болон зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтан Оросын боловсролын үзэсгэлэнг жил бүр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс /РЦНК / зохион байгуулдаг. Энэ жилийн боловсролын үзэсгэлэн 2021 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN хаягаар цахимаар хийгдэх гэж байгааг БШУЯ-наас мэдээллээ.
 
Үзэсгэлэн нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр, тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил болон сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгохоос гадна Орост суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэг дор олгодогоороо онцлогтой.
 
Үзэсгэлэнгийн үеэр Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар Улаанбаатар дахь “Русский дом”-с албан ёсны мэдээлэл, зөвлөгөө өгч бичиг баримтаа зөв бүрдүүлэх, орчуулуулах, https://education-in-russia.com/ сайтад бүртгүүлэх зааварчилгааг өгнө. Мөн их сургуулиудын элсэлтийн зөвлөхүүдтэй монгол хэлээр шууд холбогдох боломжтой.
 
Түүнчлэн мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын ололт дэвшил, шинэ бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, инженер техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи чиглэлээр шилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, сургалтууд, Орост суралцаж буй оюутнуудын “Дорога в Россию-2021” онлайн Форум, Орост төгсөгчдийн “Вместе с альма-матер” онлайн Форум, төгсөгчдийн зөвлөгөө зэрэг үйл ажиллагаанууд хөтөлбөрт тусгагджээ.
 
 
 
Эх сурвалж: БШУЯ
Оросын боловсролын үзэсгэлэн энэ сарын 20-ноос цахимаар эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0