Азийн Хөгжлийн Банкны "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах" төслийн санхүүжилтээр "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”-ыг боловсруулан, баталсан.
Тус шалгуурыг хэрэгжүүлэх зорилгоор "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг танилцуулах, шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” сургагч багш бэлтгэх вакум сургалт боллоо.
Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын бага анги, математик, монгол хэл, гадаад хэл, түүх, нийгэм судлал хичээл хариуцсан арга зүйчид зэрэг албаны 180 гаруй хүн оролцжээ.
Сургалтын үр дүнд багш нар:
-
ЕБС-ийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, түүний бүтэц, аргачлал, ач холбогдлыг ойлгов
-
ЕБС-ийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд бүтээлчээр хэрэглэх арга зүй, аргачлалд суралцав
-
Шалгуурт суурилсан үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйд суралцан
-
Үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт, санал зөвлөмж боловсруулах арга зүй, аргачлалд суралцсан байна.
“Хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” сургагч багш бэлтгэх дараагийн шатны цахим сургалт 2021 оны энэ сарын 23-24, 27-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Эх сурвалж: БШУЯ
ЕБС-ийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх арга зүйн сургалт боллоо |
|