Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Шинэ сургуулийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлнэ
3 жил өмнө   657

Боловсрол-2032" хөтөлбөрийг баталснаар 2024 он хүртэл төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран таваас доошгүй сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Дээрх таван сургуулийн нэг нь Дархан сумын 15 дугаар баг буюу Хүслийн хотхоны дэргэд баригдах юм. 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр “Би Энд Би констракшн” ХХК, Азийн хөгжлийн банкны төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс гаргах аж. Гүйцэтгэгчээр барилгын салбарт 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Би Энд Би констракшн” ХХК нь ажиллаж байна. “Би Энд Би констракшн” ХХК нь барилгын ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлүүлж 2023 оны 10 дугаар сарын 31-нд дуусгахаар төлөвлөжээ. Мөн 1 га талбайд барилгажилт хийгдэж, ойр орчмын тохижилт, ногоон байгууламж, спорт талбай, сургуульд хэрэглэгдэх бүх тоног төхөөрөмжийг давхар шийдэх аж.

Дархан-Уул аймаг өнгөрсөн 8 жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч 17 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулжээ. Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн барилгыг өргөтгөх болон шинээр барьж ашиглалтад оруулахад анхаарч байна.

 

Шинэ сургуулийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0