Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт наашилсан гэх мэдээлэл гараад буй. БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад "Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 тушаалаар баталсан хуваарийн дагуу амарна" гэлээ. Тодруулбал, 1-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 3-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 10-нд хичээллэснээр III улирал дуусаж, амралт эхэлнэ.
Мөн 4-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 6-10-нд, 6-12 дугаар ангийнхан 13-17-нд анги дэвших болон улсын шалгалтад хамрагдах хуваарьтай байна.
БШУЯ: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй |
|