Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Жу Тэ Им “Би Отгонтэнгэр Их сургуулийн хүндэт доктор боллоо
7 жил өмнө   1712
БНСУ-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, “Happy mom” ОУ-ын байгууллагын тэргүүн, доктор Жу Тэ Им өнөөдөр Отгонтэнгэр Их сургуулийн “Хүндэт доктор” боллоо. Тэрээр Монгол улсын БСШУС-ын сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн урилгаар ирээд байгаа бөгөөд Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагын арав гаруй төлөөлөгчийн хамт Отгонтэнгэр Их сургуульд айлчлан ирсэн юм. 
Хүндэт доктор гардуулах ёслолын ажиллагаанд ОТИС-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавъяат багш доктор Д.Оюунхорол, БСШУС-ын сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа болон ОТИС-ийн удирдлагууд эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо. 
“Happy mom” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүлэгч доктор Жу Тэ Им нь БНСУ-ын 2017 оны шилдэг арван хүний нэгээр шалгарсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлийн аз жаргалтай амьдралын төлөө тэмцдэгээрээ алдартай. Түүний үүсгэн байгуулсан “Happy mom” олон улсын байгууллага дэлхийн 18 улсад салбартай. Энэхүү байгууллагаараа дамжуулан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ажлын байран дахь тэгш эрхийг хангах, тэдний амьдралын түвшинийг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг.
 
Хатагтай Жу Тэ Им “Би Отгонтэнгэр Их сургуулийн хүндэт доктор болж байгаадаа туйлын баяртай байна. Цаашид танай сайхан улстай болон Отгонтэнгэр Их сургуультай олон салбарт хамтарч ажиллана гэж төлөвлөж байна. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалахад хамтран ажиллах болно. Отгонтэнгэр Их сургуулийн удирдлагууд, нийт багш ажилтан, оюутан залуучууддаа чин сэтгэлээсээ баярласан талархаснаа илэрхийлье” гэсэн юм.
 
Э.ЭНХСАЙХАН
Жу Тэ Им “Би Отгонтэнгэр Их сургуулийн хүндэт доктор боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [66.181.177.161] 7 жил өмнө
    Энэ чинь Солонгосын топ манлайлагч эмэгтэй ш дээ, Монголыг тоож ирлээ гэжүү? Их мундаг, солонгосчуудын хүндэлдэг хүн дээ