Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл хүлээж авах хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ
2 жил өмнө   484
 
Монгол улсад жилээс жилд гадаадад чанартай боловсрол эзэмших хүсэлтэй залуучуудын тоо өсөж байгаа бөгөөд тэр дундаа Америкийн Нэгдсэн улсад боловсролын зэрэг горилох хүсэл тэмүүлэлтэй залуучууд нэмэгдсээр байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн хүүхэд залууст Америкт суралцах, өргөдлөө явуулах, их сургуульд амжилттай суралцаж төгсөх, гадны хөдөлмөрийн зах зээлд ажилд ороход туслах найдвартай, үнэн зөв мэдээллийг түгээх нь маш чухал асуудал бөгөөд Америк дахь Монгол Оюутны холбоо нь дээрх асуудлуудад шийдлүүдийг авчирхаар чиглэн ажилладаг ашгийн бус байгууллага юм.
 
BEST UNIVERSITY OPPORTUNITY PROGRAM (BUOP) тухай
 
Best University Opportunity Program (БУОП) нь Америкийн Нэгдсэн улсад бакалавр, магистрын зэргээр суралцах хүсэлтэй залууст туслах зорилготой програм юм. БУОП нь 2011 оноос эхлэн зун бүр зохион байгуулагдсан бөгөөд АНУ-н шилдэг их дээд сургуулиудад сурдаг Монгол оюутнууд маань зуны амралтаараа заадгаараа онцлогтой билээ.
 
Тэгвэл энэ жилийн хөтөлбөр онлайн болон танхим гэсэн сонголттойгоор:
Нийт 10 хичээлийг 17 багштайгаар заахаар бэлтгээд байна. 
 
Бид анги тус бүрт маш цөөн тооны сурагч бүртгэж, суралцагч бүр дээр тулж ажиллан чанартай сургалтыг эрхэмлэдэг билээ.
 
Заагдах хичээлүүд:
 
Undergraduate application process
Graduate application process
SAT Math
Sat Reading & Writing
TOEFL
Pre-Toefl
College essay
Их сургуулийн хичээлүүд:
Biology
Politics
Neuroscience
 
АМОХ нь ашгийн бус байгууллага учир хүсэл тэмүүллээр дүүрэн залуусыг боломжит хэмжээгээрээ дэмжиж, боловсролд нь хөрөнгө оруулахыг зорьдог билээ. Үүний хүрээнд бид тэтгэлэгт хөтөлбөр ч мөн зарладаг учир та Америкийн шилдэг их дээд сургуулиудад сурдаг багш нараас чанартай боловсролыг тэтгэлэгтэйгээр хүртэх ч боломжтой болдог юм шүү.
 
Өнгөрсөн жил бид онлайнаар:
 
- GoFundMe дээр $1500 босгон 34 хүүхдэд нийт 64 хичээлийн тэтгэлэг олгосон. 
- 7 хоног болгон “Inspiration Hour” эвэнт зохион байгуулан Америкт суралцдаг оюутнуудыг урьж, урам зориг өгөх, туршлага хуваалцах эвэнт хийсэн. 
- Нийт 140 хүүхдэд 10 өөр төрлийн хичээл заасан.
- Нийт 10 өөр аймгийн хүүхдүүд хамрагдсан. 
Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй!
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх хуудаснуудаас авах боломжтой:
 
Instagram: https://www.instagram.com/amsa.amokh/
Facebook page: https://www.facebook.com/BestUniversityOpportunityProgram
Email: amsa.amokh@gmai.com болон bayarjavkhlan@amsa.mn
 
Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл хүлээж авах хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0