2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Сургуулийн автобус” төслийн хүрээнд ерөнхий боловсролын 17 сургуулийн 17 чиглэлд 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэхээр болжээ. Үүнд:
Hэгдүгээр баазаас долоон чиглэл
-
С-1 Ботаник - 1 дүгээр сургууль-45-р сургууль,
-
С-2 Ботаник - 31-р сургууль-6-р сургууль,
-
С-4 Буянт Ухаа-2 - 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
-
С-5 Яармагийн эцэс - 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
-
С-6 Нисэхийн эцэс-Буянт-Ухаа-1, 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
-
С-23/С-24 Ботаник -23-р сургууль-24-р сургууль,
-
С-32/С-33 Ботаник -5-р сургууль-50-р сургууль,
Хоёрдугаар баазаас 10 чиглэл
-
С-7 Буянт Ухаа-23-р сургууль-24-р сургууль,
-
С-8 5 шар-23-р сургууль-24-р сургууль,
-
С-9 5 шар-1-р сургууль-45-р сургууль,
-
С-10 5 шар-31-р сургууль-6-р сургууль,
-
С-11 5 шар-5-р сургууль-50-р сургууль,
-
С-13 Хайлаастын шинэ эцэс-139-р сургууль-72-р сургууль,
-
С-15 ЧД-ийн 149-р сургууль - Гандан,
-
С-16 7 буудал-23-р сургууль-24-р сургууль,
-
С-18 Буянт Ухаа-45-р сургууль-1-р сургууль,
-
С-19 Буянт Ухаа-6-р сургууль-31-р сургууль
гэсэн дээрх чиглэлүүдэд дадлага туршлагатай жолооч нарыг бэлтгэн сурагчдаа тээвэрлэхэд бэлэн болоод байна гэж "Зорчигч Тээврийн Нэгтгэл" ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
ЕБС-ийн 17 сургуулийн 17 чиглэлд автобус өнөөдрөөс үйлчлэнэ |
|