CLEAN UP төслийн хүрээнд “Нийслэл хотын хогны менежмент болон ахуйн хог хаягдал”-ын талаар мэтгэлцээний тэмцээнийг өрнүүллээ.
-
Хотод хогийн сав их байхаас бага байх нь илүү үр нөлөөтэй
-
Бүх нийтийн цэвэрлэгээг улс орон даяар дахин эхлүүлэх нь зүйтэй гэх мэт нийт 7 сэдвийн хүрээнд 186 баг 496 сурагч мэтгэлцсэнээс:
- Тэргүүн байр: Хан- Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “МЭЛМИЙТ БАГ”
- Дэд байр: Орхон аймгийн 5 сургуулийн “МЭРГЭД БАГ”
- Гутгаар байр: Жигүүр клубийн дэргэдэх “ХУНГИЙН ЖИГҮҮР БАГ”
- Тусгай байр: Эврика клубийн дэргэдэх “ТӨГС ЭРДЭМ БАГ” тус тус шалгарлаа.
Тус төслийнхнөн 05 дугаар сарын 14-нд 1500 гаруй залуучууд туул голоо цэвэрлэх хөдөлгөөнийг эхлүүлэн бүх нийтийн цэвэрлэгээг амжилттай өрнүүлэн CLEAN UP санаачилсан бол 09 сард 7000 гаруй залуучууд дундын үнэ цэнийхээ төлөө нэгдэж дахин нэг удаа цэвэрлэгээг өрнүүлээд байсан билээ.
“CleanUP төслийн санаачлагч Н.Булгантамир "Бид хавар, намар өөрсдийн хэмжээнд олон залуучуудыг цэвэрлэгээнд хамрагдуулаад байгаа ч нэг удаагийн цэвэрлэгээ хийгээд улсын нийслэл Улаанбаатар хот, Туул гол хогноос салахгүй нь ойлгомжтой.
Тиймээс бид хандлага, нөлөөллийн ажлыг тогтмол хийх шаардлагатай болсон. Нийгэмд олон өнцөг, боломж, шийдлүүд байдаг болохоор хамгийн эхэнд оновчтой арга замыг хэлэлцүүлэхээр зорьсон. Энэхүү мэтгэлцээний тэмцээний гол зорилго нь хэн нэгэн сурагчдыг ялагчаар тодруулах биш, харин тэдний үзэл бодлыг сонсох, илүү дээр шийдлийг хайж байна. Цаашдаа шинэ үеийн залуучууд болон нийт иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг төслийн хүрээнд хийх болно" гэдгээ илэрхийлсэн юм.
CLEAN UP төслийн хүрээнд “Нийслэл хотын хогны менежмент болон ахуйн хог хаягдал”-ын талаар мэтгэлцээний тэмцээнийг өрнүүллээ |
|