Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус сургуульд хамран сурах тойргийн буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны суралцагчид хамрагдах бөгөөд ерөнхий боловсролын 163 дугаар сургууль болж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Вишндевелопмент” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн сургууль ашиглалтад орно |
|