Наймдугаар сарын 18-нд Улаанбаатар дахь Русский Домд энэ хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хуваарийн дагуу Орос улсын их дээд сургуулиудад элссэн оюутнуудад зориулсан зохион байгуулалтын хурал боллоо. Энэхүү уулзалтыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар наймдугаар сард уламжлал болгон зохион байгуулж, хүүхдүүдэд тулгамдсан асуудлын талаар практик зөвөлгөө мэдээлэл бүхий дэлгэрэнгүй зааварчилгаа өгдөг. Мөн ОХУ-д амьдарч, суралцах шинэ нөхцөлд хэрхэн дасан зохицох дэмжлэг туслалцаа болдог юм.
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний ү.г. Валерия Кильпякова хэлсэн үгэндээ «Оросын Холбооны Улсын Засгийн Газар жил бүр Монгол Улсад 620 тэтгэлэгт хуваарь гаргаж өгдөг бөгөөд сургалтын зардлыг ОХУ-ын төсвөөс гаргадаг юм. Та бүгд Оросын бүс нутаг хотууд руу хийх шинэ аялалын гараан дээр ирээд байгаа бөгөөд бид та бүгдэд дээд боловсролтой болох хүсэл тань биелэх болтугай гэж хүсье. Оросын их дээд сургуулиуд өндөр мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд та бүхэн чармайн суралцвал 5 жилийн дараа эх орондоо хэрэгтэй шинэ мэдлэг чадвар тээсэн мэргэжилтэн болж ирэх юм» гэв.
Уламжлал ёсоор тус хуралд Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын ажилтнууд төдийгүй ОХУ-ын Элчин сайдын яам, Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн Холбоо, Монголын оюутнуудын холбооны, одоо суралцаж буй оюутнууд оролцлоо. Одоо ОХУ-д суралцаж буй оюутан залуус шинээр явах гэж буй залууст хандан оюутны байранд амьдрах ахуйн асуудал, тийз авах, хил гарах баримт бичгээ зөв бөглөх гээд олон зөвлөгөө өгөв.
ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй гадаадын иргэдийг элсүүлэх кампанит ажил есдүгээр сараас https://education-in-russia.com/ сайт дээр явагдана. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатыг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар явуулж шалгалтын дүнгээр тэтгэлэгт хуваарийн дагуу суралцах горилогчдийн нэрсийг гаргаж өгнө. Сонгон шалгаруулалтын хоёрдахь шатыг оросын их дээд сургуулиуд горилогчдын баримт бичгийн бүрдүүлэлтийг судлах үндсэн дээр явуулна. 2024/2025 оны хичээлийн жилийн гадаадын иргэдийн дунд явуулах сонгон шалагруулалтын тухай мэдээллийг Русский Домын https://www.facebook.com/RussianhouseMongolia хуудаснаас авах боломжтой.
ОХУ-д энэ жил 620 монгол оюутан суралцана |
|