Цөөн үгээр:
  • П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй
П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй
3 өдрийн өмнө   147
Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан. Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Мөн тус сургуулийн багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
 
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Багшийн ёс зүйн зөрчил бүхий харамсалтай хэрэг Архангай аймагт гарлаа. Боловсролын газар ажиллахад нотлогдсон, багш өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй. Тиймээс 2025 оныг бид Багшийн ёс зүйн жил болгон зарлаж, тэдний ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг яамнаас авах болно" хэмээлээ.
П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0