Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Дэлхийн найман баян хүний хөрөнгө 3 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байна
6 жил өмнө   836
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Одоо хөрөнгө нь 84,4 тэрбум ам. доллараар үнэлэгдэж байгаа “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтст дэлхийн анхны долларын их наядтан болох бүхий л үндэслэл бий.
 
 Гейтсийг 85 нас хүрэх үед буюу 25 жилийн дараа л ийм явдал болж болох юм гэж ядууралтай тэмцэх байгууллагуудын олон улсын “Oxfam” нэгдлийн бэлтгэсэн “Эдийн засгийг 99 хувьд нь” гэсэн тайланд ингэж дурджээ.
 
 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн хэмжээ сүүлийн арван жилд байнга нэмэгдэж байгааг тодруулсны дараа дээрх байгууллагын шинжээчид ийм дүгнэлт хийсэн байна.
 
 Хэрвээ 2009 онд 793 тэрбумтан 2,4 их наядын хөрөнгөтэй байсан бол, 2016 онд тэд бүр таван их наядын хөрөнгөтэй болжээ. Өөрөөр хэлвэл,жил тутмын өсөлт нь 11 хувь байв гэж “Комсомольская правда” сонины сайтад бичсэн байна..
 
Дэлхийн баян болон ядуу хүмүүсийн хөрөнгийн ялгаа хамгийн дээд хэмжээнд хүрснийг “Oxfam” байгууллагын шинжээчид түрүүнд нь мэдээлж байсан юм.Тэдний хэлснээр, манай гарагийн хамгийн баян 8 хүн дэлхийн хүн амын талынх (3,8 тэрбум хүн) нь хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө эзэмшиж байгаа ажээ.
 
А.ЦЭЛМЭН
Дэлхийн найман баян хүний хөрөнгө 3 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0