Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
А.П.Чехов ХАМЕЛЕОН
7 жил өмнө   5301
   Цагдаагийн хянагч түшмэл Очумелов шинэ шинела өмсөөд гартаа боодолтой юм барьж хотын зээлийн чөлөөгөөр явж байна. Түүний хойноос шар царайтай цагдаа хурааж авсан морин хадаар дүүргэсэн сагс барьж дагалдана. Орчинд чимээ аниргүй… зээлд нэгч хүн үл үзэгдэн нээлттэй байгаа мухлаг, ундааны газруудын үүд өлсгөлөн араатны ам шиг аймшигтай ангайлдан байна. Үүний хажуугаар гуйранч нар ч эс үзэгдэнэ. Очумелов гэнэт сонсвол бузар золиг, тэгж хаздаг буюу бариарай, ба.риарай. Одоо хүнийг зуух гэдэг хориотой биш үү? Гэж бархирах чимээ гарав. Тэгтэл нохой гасална.
Очумелов эргэж харвал худалдаачин Пичугиний түлээний пингээс доголон нохой гэдрэг харан харан зугтаж явах ба түүний хойноос дотоод ханжаарын товчийг задгай тавьсан, цардмал даавуу цамцтай хүн хөөж явна. Тэр хүн нохойг гүйцэж бөхийн түүний хойт хоёр хөлөөс шүүрэн баримагц газар уналаа. Нохой дахин гасалж “Битгий тавь” гэх чимээ   сонсогдоно. Мухлагуудаас нойрмог байдалтай хүмүүс гарцгааж, газраас гэнэт ургах мэт олон хүн түлээний пингийн дэргэд төдхөн цугларав.
-Эрхэм түшмэлээ энэ бузар явдлыг харав уу?. Гэж цагдаа хэлбэл Очумелов зүүн тийш хагас эргэж цугларсан хүмүүсийн зүг алхав. Очиж үзвэл пингийн үүдний дэргэд ханжаараа задгай тавьсан мөнөөхөн хүн баруун гараа дээр өргөж цустай хуруугаа олонд үзүүлнэ. Түүний хагас согтуу нүүрт арьсыг нь хуулна гэж занах байдал илэрч дээр өргөсөн хуруу нь ялалтын далбаа шиг үзэгдэнэ. Очумелов түүнийг ажиглавал алтны дархан Хрюкин мөн. Олны дунд будлиан гаргасан, ууц дээгүүр шар толботой, шөвгөр хоншоортой цагаан гөлөг нохой урд хөлөө алцайлган газар тулгуурдаад цогнойн сууж бүх бие нь дагжин чичирч байв. Түүний нулимс нүдэнд айж гашуудсан шинж илэрнэ.
Очумелов олны дунд зүсэж ороод,
-Ямар юм болов? Чиний хурууг яасан бэ? Хэн юу гэж бархирав? … гэж асуувал,
-Эрхэм түшмэлээ, би хэнд ч халдсангүй. Энгийн явж байтал гэж Хрюкин алгандаа ханиан эхэлж үргэлжлүүлэн хэлсэн нь Митрий Митричтэй түлээний тухай ярьж явтал гэнэт энэ муу гайхал учиргүй дайраад хуруу хазав… Та намайг өршөөж үз. Би ажил хийдэг хүн, жижиг ажил оролдоно. Би энэ хуруугаа долоо хоног хөдөлгөхгүй болох тул тэр алдагдлыг надад төлж өгвөл зохино. Эрхэм түшмэл хянана уу? Нохой бүр зуумхай бол ертөнцөд амьдрах аргагүй. Ийм улингаас зовлон хүлээх хууль байна уу? Гэв.
Очумелов хам гэж ширүүн ханиаж хөмсгөө хөдөлгөн ширүүнээр хэлэх нь:
-За мэдлээ. Хэний нохой вэ? Би үүнийг зүгээр орхихгүй. Нохойгоо сул тэнүүлбэл юу болохыг би та нарт үзүүлье. Би үүнийг ингээд зүгээр орхихгүй, тогтоол дүрмийг хайхрахгүй ийм эрхмүүдийг анхааралдаа авах цаг болсон шүү. Нэг сайн торгоод авбал нохой, зайгуул малаа дэмий тэнүүлбэл юу болохын учрыг ийм жигшилтэй этгээд сая мэдэх болно. Чамайг даа…
-Елдырин!! Гэж цагдааг дуудаж хэний нохой болохыг мэдэж тогтоол бич! Тэгээд энэ нохойг үгүй хийх хэрэгтэй. Битгий хойшлуул. Энэ галзуу нохой ч байж магадгүй… Хэний нохой вэ? Гэж асуувал олны дундаас нэг хүн хэллээ.
-Энэ генерал Жигаловын нохой бололтой.Цагдаагийн хянагч хэлэх нь: 
-Генерал Жигаловын нохой юу?гэв. Елдырин чи миний пальтог тайлж ав. Ямар халуун юм бэ? Мөлхөө бороо орох бололтой. Гагцхан би нэг зүйлийн учрыг олохгүй байна гэж Очумелов Хрюкинийг  харж хэлэх нь: Энэ нохой  яагаад чамайг зууж чадсан юм бэ?Энэ чиний хуруунд хүрч хазсан гэж үү? Нохой ийм жаахан , чи ийм том эр, чи гараа лав хадаасанд ураад, дараа нь худал хэлье гэж санаанд чинь орсон биз. Чи бол… та нарыг мэдэхгүй биш, шуламнуудын занг мэдэж байна гэтэл:
-Эрхэм түшмэл ээ, хүн инээлгэхийн тул энэ чинь тамхины гал нохойн хамарт хүргэтэл тэр гөлөг тэнэг биш тул хазсан бизээ. Эрхэм түшмэлээ, энэ алиа хүн шүү.
-Хялар гайхал чи битгий худал хэл! Харсангүй байтал худал юунд хэлнэ? Эрхэм түшмэл минь, та ухаантай хүн тул хэн худал хэлж байгаа, хэн тэнгэрийн өмнө шударгаар үнэн үг хэлж байгааг мэднэ. Хэрэв би худал хэлсэн бол эвлэрүүлэгч шүүх учрыг олог. Хууль дүрэм байна. Одоо бүгдээрээ адил эрхтэй. Миний ах цагдаагийн газар ажилтай. Хэрэв мэдье гэвэл:
-Битгий номчирхоод бай!
-Үгүй энэ чинь генералын нохой биш. Генералынд ийм муу нохой байхгүй. Тэднийд голцуу цоройдог ноход байдаг сан гэж цагдаа их бодомгой байдлаар хэллээ.
-Чи лав мэдэж байна уу?
-Лав эрхэм түшмэл ээ?
-Би өөрөө мэдэж байна. Генералынд цөм сайн үүлдрийн үнэтэй ноход байдаг, гэтэл энэ бол өөдгүй амьтан, үс үгүй, зүс ч муутай жигшмээр амьтан, ийм нохойн оронцгийг ямар хүн авч байдаг юм бэ? Та нарын ухаан чинь алив? Ийм нохой Петербург, Москва зэргийн их хотод тохиолдвол яах бол? Хуулийн бичиг үзэх ч үгүй тэр дор нь амьсгалгүй болгоно. Хрюкин чи хазуулсан хүн энэ хэргийг битгий орхи! Сургамж үзүүлэх хэрэгтэй, цаг нь болсон.
Цагдаа санаснаа ил гаргаж хэлэх нь:
-Генералын нохой ч байж болох юм даа, хоншоор дээр нь бичээгүй юмыг хэн мэдэх вэ? Саяхан гадаа нь ийм нохой үзэгдсэн.
Бас олны дундаас нэг дуу сонсогдох нь:
-Магад генералын нохой мөн.
-Елдырин чи, пальтогий минь өмсгө. Салхи сэнгэнээд байх шин, даарч байна. Чи үүнийг генералынд аваачаад асуу. Намайг олоод илгээв, нохойгоо гадагш битгий гаргаж байгаарай гэсэн  гэж хэл. Энэ үнэтэй цаатай ч нохой байж болно. Хэрэв энэ гахайнууд, тамхины галаар тус бүрий нь хайрвал сүйд хийхэд холгүй. Нохой бол эелдэг амьтан, аа чи алиа гайхал гараа буулга!Хуруугаа дэмий гозойлгон харуулах хэрэггүй! Чи өөрөө буруутай. 
-Генералын тогооч явж байна. Үүнээс асууя. Ай Прохор, нааш ир . Энэ нохойг үз. Танайх уу? 
-Юун дэмий үг вэ? Манайд ийм нохой ер байгаагүй гэхэд Очумелов:
-Олон үг асуух хэрэг огт үгүй, энэ золбин нохой мөн. Удтал ярих хэрэг ч үгүй. Хэрэв золбин нохой гэсэн бол золбин нохой байгаа. Алах хэрэгтэй. Ондоо явдалгүй гэж хэллээ. 
Тогооч Прохор үргэлжлүүлэн хэлэх нь :
-Энэ манай нохой биш, манай генералын дүүгийн нохой, тэр саяхан ирсэн юм. Манай генерал ийм тайган нохойд дургүй, харин дүү нь дуртай юм. 
-Ээ дүү нь ирсэн юм гэж үү? Владимир Иваныч уу? Гэж Очуумеловасуугаад царай нь тааламж мишээлээр дүүрч -Ээш тэнгэр минь , би мэдсэнгүй. Айлчилж ирсэн үү? 
-Айлчилж ирсэн. 
-Ээш тэнгэр минь, ахыгаа санаад ирж л дээ. Би мэдсэнгүй! Тэгээд энэ тэдний нохой юу?За сайн хэрэг аваач даа, зүгээр нохой байна. Сэргэлэн, үүний хурууг тавхийтэл хазсан байна. Хээ, хээ, хээ юунд чичрээд байна? Ррр ррр… Уур нь хүрч байна гайхал чамайг…
Прохор тэр нохойг дуудаж дагуулаад түлээний пингээс зайлав. Цугларсан хүмүүс Хрюкинийг элэглэн инээлдэнэ.
-Байз, сайхан мэдээрэй гэж түүнийг Очумелов занаад шинелиэ өмсөж зээлийн чөлөөгөөр цааш явлаа.
 
А.П.Чехов ХАМЕЛЕОН
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • bjjbh [202.55.188.93] 3 жил өмнө
    chhjj
  • anu [202.55.188.83] 3 жил өмнө
    unhr ih taalgdla
  • Зочин [202.9.40.77] 4 жил өмнө
    баярлалаа