Дунд сургуульд нарийн бичгийн даргаар ажилладаг нэгэн эмэгтэй нөхөр, охиныхоо хамт Глазгод амарч, уулаар явахаар шийдсэн байна. Линн Лок гэгч эмэгтэй сонин амьтан харагдаж байсан гэх Уркхарт шилтгээний ойролцоох эргээс барагцаалвал 45 метрийн зайд Лос-Несс нуурын усан доогуур ямар нэг юм явж байгааг анзаарчээ.
“Биднийг шилтгээнд байхад усанд ямар нэг амьтан хөөс гарган явж байгааг анзаарсан юм. Тэр амьтан усан доогуур хоёр ч удаа шумбаж, дахин гарч ирж байсан. Би Несси нуурын амьтны тухай сонсож байсан болохоор хэд хэдэн удаа амжиж зураг авсан юм” гэж аялагч эмэгтэй ярьжээ.
Линн Локийн ярьсан зүйл нь энэ оны долоо дахь тохиолдол аж. Лох-Несси нуурын аймшигт амьтныг харсан тухай албан ёсоор бүртгэгдсэн байна.
Лох-Несси нуурын амьтны тухай анх тэмдэглэж үлдээсэн баримт VI зууны Шотландын нэг санваартны гар бичмэлд байдаг аж. Нүсэр том бие, урт хүзүүтэй уг амьтан дэлхийд хамгийн их яригддаг сэдвийн нэг болсон юм. Түүнийг харсан гэх хүмүүс өч төчнөөн байдаг ч, уг амьтан байдгийг баримтаар нотлоогүй билээ.
Шотландын нууранд “Лох Несс” дахин үзэгджээ |
|