Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Uniqlo компани нэг агуулахынхаа ажилчдын 90 хувийг роботоор сольжээ
6 жил өмнө   773
Японы бэлэн хувцасны Uniqlo компанийн Токио хотын Ариаке дүүрэг дэх агуулах өмнө нь хүн бужигнасан газар байв. Тэгвэл одоо тэнд голдуу роботууд ажиллах болжээ.
 
Uniqlo саяхан энэ агуулахынхаа үйл ажиллагааг бүрэн шинэчилж, Дайфуку компанитай хамтран роботжуулсан систем суурилуулсан байна. Дайфуку нь эд материалыг эмхлэх, зохион байгуулах систем хөгжүүлдэг компани юм.
 
Шинэчлэлийн дараа Токиогийн агуулахын ажилчдын 90 хувийг роботоор сольж, 24 цаг ажилладаг болжээ.
 
Uniqlo-гийн эцэг компани Fast Retailing нь Дайфуку компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, өөрийн Япон болон дэлхий даяар байгаа бүх агуулахуудыг бүрэн автоматжуулах зорилт тавьсан юм.
 
Энэ үйлсэд тэд 100 тэрбум иений ($887 сая) хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр үйл ажиллагааны зардал хэмнэгдэхээс гадна бараа бүтээгдэхүүнийг дэлхий даяар богино хугацаанд түгээх боломжтой болно гэж Uniqlo-гийн удирдлага үзэж байна
 
Тус компани одоо жилд 1.86 их наяд иений борлуулалт хийдэг бөгөөд үүнийгээ 3 их наядад ($26.6 тэрбум) хүргэх зорилготой байна.
 
 
 
Эх сурвалж: Quartz
Uniqlo компани нэг агуулахынхаа ажилчдын 90 хувийг роботоор сольжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0