БНСУ-ын мэдээллийн технологийн “Samsung” компани “5G” сүлжээг дэмждэг анхны ухаалаг гар утсаа энэ долоо хоногт худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
“5G” сүлжээг дэмждэг, мэдээллийг супер хурднаар дамжуулдаг “Galaxy S10” гар утас ирэх баасан гарагаас эхлэн худалдаалагдаж эхлэх бөгөөд одоогийн “LTE” сүлжээнээс 20 дахин хурдан байх ажээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард “Samsung” компани анхны эвхэгддэг ухаалаг гар утас, “Galaxy” цувралын шинэ загвар болох “S10”, 5.8 инчийн дэлгэцтэй “S10e” болон 6.4 инчийн дэлгэцтэй “S10+” ухаалаг гар утсыг олон нийтэд танилцуулсан билээ.
Эвхэгддэг гар утасны хувьд 4.6 инчийн дэлгэцтэй бөгөөд дэлгэсэн үед 7.3 инч болох юм. Түүнчлэн хэрэглэгчид уг гар утсыг дэлгэсэн үедээ гурван хавсралтыг зэрэг ашиглах боломжтой ажээ.
Ц.ОРГИЛ
“Samsung” анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана |
|