Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Гурван хавтастай гар утасны туршилтын загварыг танилцуулжээ
5 жил өмнө   1232
Хятадын электроникийн үйлдвэрлэгч TCL компани гурван хавтастай, хоёр нугардаг дэлгэцтэй гар утасны туршилтын загварыг бүтээснээ нийтэд танилцуулжээ.
 
“DragonHinge” гэж нэрлэгдсэн уг концепц нь үнэндээ гар утас, таблетын холимог бүтээгдэхүүний санаа болсон байна.
 
Дэлгэсэн үедээ 10 инчийн таблет болдог бол эвхсэн үедээ 6.65 инчийн дэлгэцтэй гар утас болдог юм. Таблет горимд байхдаа маш нимгэн төхөөрөмж болдог ч эвхсэн үедээ гурван ширхэг гар утсыг давхарлаж тавьсан мэт мэдрэмж төрүүлж байгааг туршсан мэргэжилтнүүд ярьжээ.
 
 Андроид систем нь нээгдсэн дэлгэц бүрт зохицож ажиллахын тулд нэлээд будилж байгааг мөн шүүмжилсэн байна.
 
Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн биш, туршилтын загвар тул шийдэгдээгүй техникийн асуудлууд байж болох талтай гэнэ.
 
TCL компанийн гадаад зах зээлийн маркетингийн ерөнхий менежэр Стефан Стрэйт хэвлэлд ярихдаа тус компани гуч гаруй төрлийн гар утасны санааг туршиж байгаа ба яг хэзээ эцсийн бүтээгдэхүүн болж худалдаанд гарахыг хэлэхэд эрт байгааг мэдэгджээ. Гэхдээ түрүүчийн загвар нь хамгийн эртдээ 2021 оны эхний хагаст бүтээгдэхүүн болж танилцуулагдах магадлалтайг хэлсэн байна.
 
Одоогоор TCL компани Андроид системийг олон дэлгэцтэй ажилладаг болгох тал дээр Google-тэй хамтран ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNET

Гурван хавтастай гар утасны туршилтын загварыг танилцуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0