Yves Bйhar дизайны студи гэрийн нөхцөлд бие даан дасгал хийхэд зориулсан ухаалаг толь боловсруулжээ. Хүний биеийн өндөрт тохирсон том хэмжээтэй энэхүү тольд бэлтгэлийн тусгай хөтөлбөрүүдийг суулгаж өгсөн төдийгүй хоёр талд нь дасгал хийхэд хэрэг болох нэмэлт төхөөрөмжүүдийг суурилуулсан байгаа. Тэдгээр төхөөрөмжүүдийг ашиглахгүй үедээ толины ар талд хураан, нуух боломжтой билээ.
Толийг хананд бэхлэх эсвэл ямар нэгэн бэхэлгээгүйгээр хүссэн газраа суурилуулж болно. Бэлтгэлийн үеэр толь мэдрэгчтэй интерактив дэлгэц болж хувирах бөгөөд дэлгэцнээ хувийн фитнесс дасгалжуулагч гарч ирэн дасгалуудыг заах болно. Сунгалт, йог, хүчний дасгал гээд олон төрлийн дасгалууд бий.
Ухаалаг толь түүнчлэн бэлтгэлийн явцыг тэмдэглэн, өгөгдлүүдийг хадгалах бөгөөд тухайн хүний нас, жин зэрэг хувийн мэдээлэл дээр үндэслэн бэлтгэлийг илүү үр дүнтэй болгоход туслах нарийвчилсан зөвлөгөөнүүдийг өгөх юм.
Энэхүү толийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн $3995 үнээр урьдчилан захиалж болох ба намар хүргүүлж авах боломжтой.
Б.Сайханзаяа
Гэртээ дасгал хийхэд зориулагдсан ухаалаг толь бүтээжээ |
|