Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани “Spaceship III” сансрын нисэх онгоцныхоо шинэ загвар “VSS Imagine”-ийг танилцууллаа. Сансарт богино аялал хийхэд зориулагдсан уг хөлөг өмнөх загваруудаасаас ялгаатай нь толин тусгал материалаар бүрэн бүрсэн нь "гоо зүйн таашаал" өгөхөөс гадна хэт халалтаас хамгаалах гэнэ.
Үүнээс гадна, боломжит "нислэгийн давтамж", техникийн засвар үйлчилгээний хувьд илүү дэвшилтэт болсныг тус компанийн төлөөлөгчид онцолжээ.
“Virgin Galactic” компани арилжааны анхны нислэгүүдээ 2022 онд эхлүүлэх ба туршилтын эхний нислэгийг энэ зун хийх аж.
Ирээдүйд тус компани үйлчлүүлэгчдэдээ дэлхий орчмын тойрог замын аяллыг санал болгохоор төлөвлөж байна. Түүнчлэн 2022 он гэхэд “Blue Origin” компанитай хамтран задгай сансар дахь анхны зочид буудал болох “Аврора” станц руу хүмүүсийг хүргэнэ гэлээ.
Эх сурвалж:Sky News
Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон сансрын нисэх онгоцныхоо шинэ загвар “VSS Imagine”-ийг танилцууллаа |
|