Зайлшгүй авч явах зүйлс:
-Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Үүнд: хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа /толгой болон шүдний өвчин намдаах/, гэдэсний гүйлгээг дарах эм, антибиотик, халуун бууруулах эм, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил.
-Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Халууцвал хувцсыг тайлж болох ч, даарах үед өмсөх хувцасгүй бол зутрах билээ. Тэгээд ч бороо, шүүдэрт норохыг үгүйсгэхгүй. Тиймээс ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.
-Хэрвээ нялх хүүхэдтэй явбал аптекуудад чийг татдаггүй, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэрүүд байдаг.
-Ялаа, шумуулгүй хөдөө нутаг гэж бараг үгүй. Тиймээс шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй.
-Нарны тос, нарны малгай.
-Гол устай газраар явж болох ч хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд цэвэр ус илүүддэггүй. Гэхдээ савтай цэвэр усаа машиныхаа нар тусах хэсэгт удаан хадгалж болохгүй гэдгийг санаарай.
-Хөдөө хээр явах үед аяга тавагны угаалгын шингэн таныг ямар ч хүйтэн устай байсан хорхог, шорлогны тостой сав суулганаас хялбархан салгаж дөнгөнө.
-“Хөдөөний олон замын алийг нь сонгох вэ таминь ээ” гэж дуу алдахдаа тулахгүйн тулд автомашинаар аяллаар явах тохиолдолд GPS авч явахад илүүдэхгүй.
-Гар ариутгагч спирттэй шингэн. Гараа угаах боломжгүй тохиолдолд энэ шингэнийг хэрэглэхэд сэнгэнээд л явчихна. Мөн саван, шампунь, оо, нүүр цэвэрлэгч шингэн, нүүрний тосоо мартав.
-Шүдэнз, гар чийдэн.
-Сайхан дуу сонсож, хамтдаа дуулж явах нь хөгжилтэй шүү дээ. Тиймээс дууны сангаа шалгаарай.
Хийн плитка авч явж байгаа тохиолдолд ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.
Анхаарах зүйлс
-Олуулаа явж байгаа тохиолдолд буудаллаад хөдлөх болгондоо хүнийхээ тоог, ялангуяа хүүхдүүдийн тоог байнга авч байгаарай. Томчууд модны сүүдэрт унтаж үлдэх, хүүхдүүд тоглож үлдэх тохиолдол цөөнгүй.
-Нарлаж удтал байсан автомашин хөдлөхийнхөө өмнө ард нь элдэв зүйлс тээг болоогүй гэдгийг, дайрч хагалж бяцлах зүйл байна уу гэдгийг сайтар шалгаж байж хөдлөх хэрэгтэй.
-Замд явж буй хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх нь та бүхний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай. Гол устай газраар явах тохиолдолд архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдүүдийг байнга анхаарч, халамжилж байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.
-Эцэст нь хаана буудаллаж, хаашаа хөдлөх байсан ч байгалийн сайханд хог бүү тариарай. Та дараа жил ирэхдээ, таны хүүхэд байгальд хөлбөрөн тоглох сайхан нутгаа хэвээр нь хадгалахыг хүсч байгаа л бол хог тарихгүй, орчноо сүйдлэхгүй байхыг хичээгээрэй.
-Хийн плитка авч явж байгаа тохиолдолд ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.
-Олуулаа явж байгаа тохиолдолд буудаллаад хөдлөх болгондоо хүнийхээ тоог, ялангуяа хүүхдүүдийн тоог байнга авч байгаарай. Томчууд модны сүүдэрт унтаж үлдэх, хүүхдүүд тоглож үлдэх тохиолдол цөөнгүй.
-Нарлаж удтал байсан автомашин хөдлөхийнхөө өмнө ард нь элдэв зүйлс тээг болоогүй гэдгийг, дайрч хагалж бяцлах зүйл байна уу гэдгийг сайтар шалгаж байж хөдлөх хэрэгтэй.
-Замд явж буй хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх нь та бүхний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай. Гол устай газраар явах тохиолдолд архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдүүдийг байнга анхаарч, халамжилж байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.
Аялалд гарахад хэрэгтэй зүйлс |
|